Sun Logo
БНСУ-ЫН СҮНЧОН ИХ СУРГУУЛИЙН "ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ"-ИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
БНСУ-ЫН СҮНЧОН ИХ СУРГУУЛИЙН "ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ"-ИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

БНСУ-ын Өмнөд мужийн хамгийн том, Улсын сургууль болох Сүнчон Их Сургуулийн "ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ"-д суралцах тэтгэлэг зарлагдаж байна. Солонгос улсын их, дээд сургуулиуд бакалавр, магистрын сургалтын төлбөрт тодорхой хэмжээний тэтгэлэг зарладаг бол Төв аймгийн хамтын ажиллагаатай Сүнчон их сургууль нь "хэлний бэлтгэл"-ийн үе шатнаас эхлэн тэтгэлэг олгож байгаагаар онцлог юм. 2025 онд Сүнчон их сургуулиас хамтын ажиллагаатай Төв аймгийн 10 оюутныг хэлний бэлтгэлийн тэтгэлэгт хамруулахаар болсон. Иймд Төв аймгийн оюутан, залуус та бүхэн БНСУ-д хэлний бэлтгэлээс эхлэн суралцах чин хүсэл, сонирхолтой бол тус тэтгэлэгт хүсэлт илгээх боломж нээлттэй байна. Тэтгэлэгт хамрагдах ерөнхий шалгуур: 

1. Ерөнхий боловсролын сургууль төгссөн байх (2024-2025 он) 

2. БНСУ-ын D4 визний шалгуур хангасан байх. 

3. Нэг семестрийн төлбөр болох 3,700,000 воныг бүрэн төлсөн байх. 

Хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 10 хүртэл цахим (oyuntugs.tuv@gmail.com)- аар хүлээн авна. Хүсэлт ирүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд: 

1. Суралцах хүсэлт 

2. Иргэний үнэмлэхний лавлагаа 

3. ЕБС төгссөн гэрчилгээ, дүнгийн жагсаалт

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
60
Сүүлийн 7 хоног:
282
Сүүлийн сар:
836
Нийт:
1477
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР