Sun Logo
МЕКСИКИЙН НЭГДСЭН УЛСЫН МЕХИКО ХОТНОО “МОНГОЛ УЛС: ГОВЬ ЦӨЛӨӨС АЛТАЙН НУРУУ ХҮРТЭЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
МЕКСИКИЙН НЭГДСЭН УЛСЫН МЕХИКО ХОТНОО “МОНГОЛ УЛС: ГОВЬ ЦӨЛӨӨС АЛТАЙН НУРУУ ХҮРТЭЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Бүгд Найрамдах Франц Улсын гэрэл зурагчин Филипп Пакетын “Монгол Улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ Мексикийн Нэгдсэн Улсын нийслэл Мехико хотын Дэлхийн соёлын үндэсний музейд 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр болов.

 

 

Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суугаа Өргөмжит консулын дэмжлэгтэйгээр энэхүү үзэсгэлэнг дэлгэж байгаа билээ. 

 

 

Нээлтийн үйл ажиллагаанд Мексикийн Нэгдсэн Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул ноён Энрике Артуро Гутиеррес, Дэлхийн соёлын үндэсний музейн захирал хатагтай Алехандра Гомез Колорадо, Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг, мексикийн Соёлын яам, Үндэсний антропологи, түүхийн хүрээлэнгийн удирдлагууд болон бусад зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэв. 

 

 

Тус үзэсгэлэн нь мексикийн ард түмэнд монголын тал нутгийн үзэсгэлэнт байгаль, монголын ард түмний соёл, өв уламжлалтай танилцах боломжийг олгох, Монгол, Мексикийн ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой соёлын арга хэмжээ болж байгаа юм. 

 

Үзэсгэлэнд Гэрэл зурагчин Филипп Пакетын 2023 онд Баян-Өлгий аймаг болон Хустайн нуруу, Говь гурвансайхан зэрэг байгалийн цогцолбор газарт ажиллах үеэр дарсан монголын нүүдэлчин гэр бүлийн хөрөг зураг, говь цөлийн өвөрмөц тогтоц, Алтайн нурууны сүрлэг уулс болон бүргэдтэй анчдын дүр төрх зэргийг харуулсан гэрэл зургуудыг толилуулж байна.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
100
Сүүлийн сар:
244
Нийт:
1474
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР