
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шуурхай байдлыг хангах, цахим бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах хүрээнд 27 сумын улсын бүртгэгч нарын албан хэрэгцээнд зориулан зөөврийн компьютер шийдвэрлэж, өнөөдөр гардуулан өглөө. Өмнө нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр Улсын бүртгэлийн хэлтсийн архивын эх нотлох баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулж стандартын шаардлага хангасан зориулалтын нягтруулсан шүүгээг аймгийн Засаг даргаас шийдвэрлэж өгсөн билээ. Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа иргэдийн амьдралтай хамгийн ойр байдаг. Тиймээс үйлчилгээний чанар, хандлага, хүртээмжийг тасралтгүй сайжруулах чухал юм.
