Sun Logo
БАРУУН БҮСИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
БАРУУН БҮСИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

БАРУУН БҮСИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА 

Жил болгон зохион байгуулагддаг баруун бүсийн аймгуудын Орон нутгийн өмчийн газрын ажилтан албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн энэ жил Завхан аймагт эхэллээ. /2025.06.13/ Зөвлөгөөнд Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг баруун 5 аймгийн Орон нутгийн өмчийн газрын удирдлага, албан хаагчид оролцож байгаа бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Энхчимэг, Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Ганчимэг нар удирдлага арга зүйгээр ханган, хөтөлбөрт заасан сэдвийн хүрээнд сургалт явуулж байна. Зөвлөгөөнд хамрагдсанаар аймгуудын сайн туршлагаас судлан, нэгдсэн арга зүйн зөвлөгөөгөөр хангагдах юм. Мөн хууль тогтоомжийг ажлын чиг үүрэгтэй уялдуулан хэрэгжүүлэх, өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар тодорхой мэдээлэлтэй болох ач холбогдолтой. Зөвлөгөөн хоёр өдөр зохион байгуулагдах бөгөөд сургалтын дараа спортын арга хэмжээгээр үргэлжлэх юм. 

2025.06.13

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
12
Сүүлийн 7 хоног:
232
Сүүлийн сар:
912
Нийт:
1580
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР