
🔰2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Чонжү хотоос Монгол Улсын Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот руу чиглэсэн анхны шууд нислэг амжилттай үйлдэгдэж, түүхэн үйл явдал боллоо.
🔰Тус нислэгээр БНСУ-ын Шихын хотын 12 хүний бүрэлдэхүүнтэй албан ёсны төлөөлөгчид Хөвсгөл аймагт хүрэлцэн ирсэн бөгөөд зочдыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр болон бусад албаны төлөөлөгчид нисэх онгоцны буудал дээр хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
🔰Уулзалтын үеэр хоёр орны орон нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, боловсрол, соёл, аялал жуулчлалын чиглэлд харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг онцлон тэмдэглэлээ. Мөн Хөвсгөл нутгийн соёл, өв уламжлалыг танилцуулсан урлагийн тоглолт болсон нь зочдын сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээжээ. Хадбаатарын Тайванбаяр