Булган аймгийн Хутаг-Өндөр суманд "ЗӨВЛӨЕ-БҮРТГЭЕ" арга хэмжээг зохион байгуулжээ
2025-08-27

Улсын бүртгэлийн байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн хүрээнд Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Хутаг-Өндөр суманд "ЗӨВЛӨЕ-БҮРТГЭЕ" арга хэмжээг зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл Тоон гарын үсэг олголт Хуулийн этгээдийн улсын бүртгэл Иргэний улсын бүртгэл Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, 80 гаруй иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө мэдээллийг хүргэж, зөрчлийн тухай хууль хэрэгжүүлэн газар дээр нь шийдвэрлэж, улсын бүртгэлийн гэрчилгээг "ГАРААС-ГАРТ" шуурхай олгон, 69 иргэнд улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүллээ




Холбоотой мэдээ