Sun Logo
“Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, нэгдсэн мэдээллийн хяналтын систем”-ийг хөгжүүлэх ажил хийгдэж байна.
“Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, нэгдсэн мэдээллийн хяналтын систем”-ийг хөгжүүлэх ажил хийгдэж байна.

Дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн хэмжээнд бодлогын шийдвэр гаргахдаа мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй байдлаар өгөгдлийн сан үүсгэн статистик дүн шинжилгээ хийж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар урьдчилан тооцох нөхцөлийг бүрдүүлж шийдвэр гаргалтад үндэслэл болгон ашиглаж байна.  Их өгөгдлийн аналитик нь статистик мэдээллийг хурдацтай нэгтгэн боловсруулах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан бодлогыг дэмжих зэрэг улс орны төрийн бодлогод үр дүнтэй шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй юм.Түүнчлэн дэлхийн улс орнууд иргэддээ эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, бизнесийн таатай нөхцөл бий болгоход өөрсдийн их өгөгдлийг цуглуулан, боловсруулж, дүн шинжилгээг 5 чиглэл баримтлан хэрэгжүүлж байна. 1) Түргэн шуурхай байдал: Засгийн газар мэдээллийг бодит цагийн горимоор авдаг байх. 2) Технологийн дэвшил: Технологийн дэвшлийг ашиглаж, дата шинжилгээ, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх замаар мэдээллийг илүү үр дүнтэй ашиглаж байна. 3) Оновчтой байдал: Төрийн бодлого болон шийдвэрүүдийг өгөгдөлд суурилан хэрэгжилтийг тоон үзүүлэлтээр хэмждэг. 4) Ил тод байдал: Нээлттэй мэдээллийг бий болгон эрдэмтэн судлаачдыг ажиллах боломжийг бүрдүүлэх. 5) Оролцоог хангах: Судалгааны үр дүнг ашиглан төрийн бодлогыг сайжруулах, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд тусалдаг. Ийнхүү төрийн их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулж, шийдвэр гаргахад ашиглах нь цаг хугацаа, хөрөнгө, хүн хүчний нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох замаар үндэсний эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг олон улсын судалгаагаар харуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хурлын 28 дугаар тэмдэглэлд Санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газар /СМТТ УТҮГ/-т Салбарын төрөлжсөн мэдээллийн сангаас хугацааны хоцрогдолгүй мэдээлэл дамжуулах, боловсруулалт хийх нөхцөлийг бүрдүүлж, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард хөгжүүлэхийг хариуцуулсан. Уг системийг хөгжүүлэх ажлын хүрээнд системийн шинжилгээний ажлууд болон дэд бүтцийн шийдлийг боловсруулах, өгөгдөл мэдээллийг  шинжлэх, хугацааны хоцрогдолгүй мэдээлэл дамжуулах, нэвтрүүлэх, турших, ил тод нээлттэй байлгах, системийн хэвийн тогтвортой үйл ажиллагааг хангах зэрэг ажлуудыг тус газрын Систем төлөвлөлт статистикийн алба, Системийн нэгтгэл хамтын ажиллагааны алба, Систем хөгжүүлэлтийн алба, Санхүүгийн цахим мэдээллийн албаны мэргэжилтнүүд  үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон бусад холбогдох журмын дагуу “Засгийн газрын хуралдааны цахим систем /e-Cabinet/”-д эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр төрөлжсөн мэдээллийн санг хөгжүүлэх ажлыг “ИМОНГОЛ АКАДЕМИ” УТҮГ болон  бусад төрийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж  нийт 59 байгууллагын 606 өгөгдөл мэдээллийг оруулахаас өнөөдрийн байдлаар 18 байгууллагын 14 төрлийн 750 үзүүлэлт бүхий өгөгдөл мэдээлэл оруулаад байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
9
Сүүлийн 7 хоног:
192
Сүүлийн сар:
579
Нийт:
2409
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР