Sun Logo
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАЛУУ ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧДЫН "БАЙГАЛЬ, АЖ АМЬДРАЛ, ХӨРӨГ " СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН ДЭГЛЭГДЛЭЭ.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАЛУУ  ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧДЫН "БАЙГАЛЬ, АЖ АМЬДРАЛ, ХӨРӨГ " СЭДЭВТ ҮЗЭСГЭЛЭН ДЭГЛЭГДЛЭЭ.

Монголын гэрэл зургийн холбоон үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас “Мongolian Photo week-2025” буюу “Гэрэл зургийн долоо хоног" арга хэмжээг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан аймгуудын Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газруудтай хамтран зохион байгуулж байна. Энэхүү "Фото вийк 2025" уралдааны эхний шатны шалгаруулалтад оролцохоор 8 залуу гэрэл зураг сонирхогчид 70 гаруй бүтээлээ ирүүлснээр аймгийн Музейн танхимд 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгож байна. Иймд гэрэл зураг сонирхогч хүн бүрийг дээрх үзэсгэлэнг үзэж, гэрэл зургийн сайхныг мэдэрхийг урьж байна. Хамаг бүхэн бороо мэт арилахад Харин гэрэл зураг л шороо мэт үлдэнэ... 2025.04.21

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
17
Сүүлийн 7 хоног:
139
Сүүлийн сар:
596
Нийт:
2374
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР