
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд найрамдах Солонгос улсын байгаль орчны яамтай хамтран агаарын чанарыг хянах иж бүрэн автомат станц суурилуулах төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд БНСУ-ын төлөөлөгчид Дундговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга болон байгаль орчны шинжилгээний лабораторийн албан хаагчидтай уулзалт хийж, агаарын чанарын автомат станцын байршлыг сонгосон бөгөөд 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс автомат станц байршуулах ажлыг эхлүүлэхээр боллоо. Агаарын чанарын автомат станцтай болсноор хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ2.5 тоосонцрын хэмжээг 24 цаг тасралтгүй хэмжих боломж бүрдэх юм.

