Sun Logo
ТУРКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЗОХИЦУУЛАХ АГЕНТЛАГИЙН УЛААНБААТАР ДАХЬ ХӨТӨЛБӨР ЗОХИЦУУЛАГЧ (TIKA) АЛИ МУСЛУ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ
ТУРКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЗОХИЦУУЛАХ АГЕНТЛАГИЙН УЛААНБААТАР ДАХЬ ХӨТӨЛБӨР ЗОХИЦУУЛАГЧ (TIKA) АЛИ МУСЛУ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч (TIKA) Али Муслу энэ сарын 26-нд Дундговь аймагт ажиллав. 

 

Албаны төлөөллийг аймгийн Засаг даргын орон тооны зөвлөх П.Бүрэнжаргал хүлээн авч уулзан, Дундговь аймагтай Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг хамтран ажиллаж байсан туршлага, үр дүнг танилцуулж, цаашид эрүүл мэнд, боловсролын салбар болоод жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьж санал солилцлоо. 

 

Мөн энэ үеэр Политехникийн коллеж, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн зүгээс санал болгож буй төсөл, хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
58
Сүүлийн 7 хоног:
193
Сүүлийн сар:
683
Нийт:
1907
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР