
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын "Ахлагчийг хөгжлийн төв"-ийг түшиглэн мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалт хөтөлбөр төлөвлөгөөний дагуу амжилттай явагдаж байна. Мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалт гурван сарын хугацаатайгаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн материаллаг баазыг түшиглэн явагдах ба сургалтын даргаар ХЗЦК-ын Ахлагчийн хөгжлийн төвийн сургалтын ахлагч, сургагч ахлагч Ш.Олдохбаяр ажиллаж байна.

Сургалтад ахлагч болох хүсэлтээ илэрхийлсэн Зэвсэгт хүчний 18 нэгтгэл, ангийн 200 гаруй цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид хамрагдаж байгаа бөгөөд тэд цэргийн 12 мэргэжлээр суралцаж дүүргэнэ.