Sun Logo
АЗИЙН БҮСИЙН ОЛОН ТӨРЛИЙН ГАМШГААС ЭРТНЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЭГДСЭН СИСТЕМ (RIMES)-ИЙН 4 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
АЗИЙН БҮСИЙН ОЛОН ТӨРЛИЙН ГАМШГААС ЭРТНЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЭГДСЭН СИСТЕМ (RIMES)-ИЙН 4 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

Ази-Африкийн бүсийн олон төрлийн гамшгаас эртнээс сэрэмжлүүлэх нэгдсэн систем (RIMES)-ийн 4 дүгээр чуулган Шри Ланка улсын Коломбо хотод болж өнгөрлөө. Энэхүү чуулганд Дэлхийн 45 орны Засгийн газрын төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсаас ЦУОШГ-ын дарга, Дэлхийн Цаг уурын байгууллага дахь Монгол Улсын Байнгын төлөөлөгч Э.Баттулга, ЦУОШГ-ын УМХ-ийн дарга Л.Оюунжаргал нар оролцов. RIMES нь бүс нутгийн хэмжээнд ус, цаг агаарын гаралтай гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” санаачилгыг хэрэгжүүлэхэд гишүүн орнууддаа дэмжлэг үзүүлдэг хамтын механизм юм.  RIMES-ийн үйл ажиллагааг гишүүн орнуудын Сайд нарын түвшинд дэмжин ажиллах зорилт дор зохион байгуулагдсан уг чуулганд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн илгээлтийг ЦУОШГ-ын дарга уншиж танилцуулав. 

Чуулганаар Африк, Энэтхэгийн далайн баруун өмнөд хэсэг, Ойрх Дорнод, Төв Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудад байгалийн гамшгаас эрт сэрэмжлүүлэх тогтолцоог нэвтрүүлж, "Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд" санаачилгад хувь нэмрээ оруулах, RIMES-ийн үйлчилгээг дэмжих санхүүгийн хэрэгслүүдийг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэж, RIMES-ийн 2026–2030 оны Мастер төлөвлөгөөг батлав.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
61
Сүүлийн 7 хоног:
205
Сүүлийн сар:
630
Нийт:
2381
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР