Sun Logo
ГЕГ: Монголын гаалийн байгууллага хиймэл оюунд суурилсан шинэчлэлийн томоохон төслийг эхлүүллээ
ГЕГ: Монголын гаалийн байгууллага хиймэл оюунд суурилсан шинэчлэлийн томоохон төслийг эхлүүллээ

2025-2026 онд Монголын гаалийн байгууллагын системд хиймэл оюуны дэвшилтэт техник технологи, программ хангамжийг нэвтрүүлж, шинэ шатанд гаргах төслийг БНСУ-ын Засгийн газрын (Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн яам) санхүүжилтээр, хэрэгжүүлэхээр боллоо. “Хиймэл оюунд суурилсан Монголын гаалийн байгууллагын шинэчлэлд дэмжлэг болох хамтын ажиллагаа”-ны төслийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын тэргүүлэгч технологийн гурван байгууллагын хамтарсан консорциум (B2EN, VIRNECT, Rebellion) оролцож байна. 

 

Төслийн гол зорилго нь гаалийн байгууллагын үйл ажиллагааг хиймэл оюуны технологи ашиглан өгөгдөлд суурилсан удирдлага, үр ашигтай үйл ажиллагаа, үр дүнтэй эрсдэлийн удирдлага чиглэлээр сайжруулах юм. 

 

Энэхүү шинэчлэл нь гаалийн байгууллагын цахим шилжилт, хилийн хяналтын чадавхыг сайжруулах бөгөөд байгууллагын ил тод байдал, авлигаас ангид байх, хариуцлагатай тогтолцоог төлөвшүүлэх, татварын орлогыг нэмэгдүүлэх, хууль сахиулах үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
62
Сүүлийн 7 хоног:
175
Сүүлийн сар:
642
Нийт:
2390
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР