
АЛТАН НУТГИЙН ЗАЛУУС-2025 Сумын ЗДТГ-аас Алтан нутгийн залуус залуучуудын үйл ажиллагааг жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулж хэвшсэн ба энэхүү үйл ажиллагаагаар сумын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд залуучуудын талаар дэвшүүлсэн бодлого зорилтын хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж залуучуудаасаа уриалга дэвшүүлэн уриалгын хэрэгжилтийг ханган ажилладаг билээ. Энэ жилийн Алтан нутгийн залуус-2025 үйл ажиллагаа нь ЕБС-ийн 2000-2024 оны төгсөгчдийг оролцуулж, залуучуудын биеийн тамир спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амьдралын зөв дадал хэвшлийг дэмжих зорилгоор 2 өдрийн туршид урлаг, спортын арга хэмжээтэй зохион байгуулж байгаагаараа өргөн цар хүрээтэй болж байна. 2025.05.24 ний эхний өдрийн 2000-2005 оны уулзалт арга хэмжээг сэтгүүлч Н. Өнөрцэцэг удирдан зохион байгуулж байгаа ба 2025.05.25 ний өдрийн үйл ажиллагааг сумын ЗДТГ, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс тус тус зохион байгуулж байна. Алтан нутгийн залуус-2025 үйл ажиллагааг сумын Засаг дарга нээж, залуучууддаа амжилт хүсэж, тун удахгүй тохиох төрөлх нутгийн түүхт 90 жилийн ойн талаарх мэдээллийг хүргэж, 90 жилийн ойдоо идэвх санаачлага дүүрэн оролцохыг уриаллаа. Цаашид Алтанбулаг сумын ЕБС-ийн үе үеийн төгсөлтийн уулзалт арга хэмжээг үе шаттай зохион байгуулна. Та бүхэнд спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе Алтанбулаг сумын ЗДТГ, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл
