Sun Logo
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН "УЛСЫН ҮЗЛЭГ” УЛААНХУС СУМД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН "УЛСЫН ҮЗЛЭГ” УЛААНХУС  СУМД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улаанхус сумд 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажиллаж, Онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл, хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдэл, удирдлагын багийн бичиг баримт, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шалгалаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулснаар гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд сумын Онцгой комисс, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, бүх шатны байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулан болзошгүй гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг нэмэгдүүлэх юм. Гамшгаас хамгаалах улсын үзлэгийн бэлтгэлийг ханган хамтран ажиллаж "Хангалттай" үнэлгээ авсан нийт төрийн албан хаагчддаа баярлалаа. 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
121
Сүүлийн сар:
298
Нийт:
1114
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР