Sun Logo
ОРХОН ГОЛ ҮЕРИЙН ТҮВШИНД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ ТУЛ ИРГЭД ҮЕР, УСНЫ ОСЛООС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА
ОРХОН ГОЛ ҮЕРИЙН ТҮВШИНД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ ТУЛ ИРГЭД ҮЕР, УСНЫ ОСЛООС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА

Орхон гол уртын дагуу Бат-Өлзий сумын орчим усны түвшин өмнөх өдрөөс 30см нэмэгдсэн тул Хархорин сум орчим Орхон гол #үерийн #түвшинд хүрэх магадлалтай байна.❗️❗️❗️ ❗️Цаг агаарын мэдээ болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээллийг мэргэжлийн байгууллагаас хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, ❗️Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах, ❗️Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх, ❗️Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих ❗️Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ❗️Хүүхдийг хараа хяналтгүйгээр голын орчимд тоглуулахгүй, орхихгүй байх, ❗️Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх Онцгой байдлын хэлтэс

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
12
Сүүлийн 7 хоног:
232
Сүүлийн сар:
912
Нийт:
1580
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР