Sun Logo
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ

• “Эрүүл шүд” хөтөлбөрийн төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 12 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн хэрэгжүүлж байна. Хэрэгжилт 2024 оны эхний 11 сарын байдлаар 100%-ийн гүйцэтгэлтэй байгаа нь өмнөх оны энэ үеийнхтэй харьцуулахад 5%-иар нэмэгдүүлсэн. 

• Замын-Үүд Нэгдсэн Эмнэлэг нь шүдний тусламж үйлчилгээг өргөжүүлж, 4 эмчийг 2 ээлжээр 08:00-14:00, 14:00-20:00 цагийн хуваарьтайгаар үйл ажиллагаагаа иргэдэд хүргэн ажиллаж байна. 2024 оны эхний 11 сарын байдлаар нийт 8555 амбулаторийн үзлэг хийгдсэнээс 4229 өвчлөлийг илрүүлэн, 2659 өвчлөлийг эрүүлжүүлсэн. 

• Замын-Үүд Нэгдсэн Эмнэлэгт 2024 оны эхний 11 сарын байдлаар 6 настай 347, 12 настай 288 хүүхэд үзлэгт хамрагдсанаас 190 нь шүдний цооролтой хүүхдийн 130 хүүхдийг эрүүлжүүлсэн.

• Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийт 232 сурагчдад шүдний урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. 

• Замын-Үүд сумын Ерөнхий боловсрол I, II, III сургуулийн 2303 сурагчдад шүдний урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл зохион байгуулж, 1798 өвчлөлийг илрүүлэн, 986 өвчлөлийг эрүүлжүүлсэн. 

• ЕБ-ын III сургуулийн 2 дугаар ангийн 31 хүүхдэд, Үлэмж тэнгэр сургуулийн 5-дугаар ангийн 27 сурагчдад, ЕБ-ын I сургуулийн 2-дугаар ангийн 36 хүүхдэд “Амны хөндийн эрүүл мэнд” сэдвээр сургалт зохион байгуулсан.

Мэдээлэл хариуцагч: НЭМ мэргэжилтэн Э.Гэрэлцолмон  

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
24
Сүүлийн 7 хоног:
142
Сүүлийн сар:
584
Нийт:
2359
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР