Sun Logo
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
Анх 1945 онд сууриа тавьж, 1958 онд Улаанбаатар хотын архив нэрээр байгуулагдсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Архивын газар нь нийслэлийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, нийслэлийн түүхэнд холбогдох түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой баримтаар архивын сан хөмрөгийг нөхөн баяжуулах, иргэдэд лавлагаа, мэдээллээр үйлчлэх чиг үүргийг хуулиар хүлээн ажилладаг. Олон талт энэ үйл ажиллагааны дүнд Нийслэлийн Архивын сан хөмрөгт 202 мянга гаруй, есөн дүүргийн архивт 61 мянга орчим хадгаламжийн нэгжийг төвлөрүүлэн хадгалж, иргэдэд лавлагаа мэдээллээр үйлчилж байна.   Монгол улсын Засгийн газрын 2006 оны “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжаар баталсан “Цахим архив” төслийн хүрээнд нэвтрүүлсэн албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн “eDoc”, байгууллагын болон төрийн архивын “Archive eDoc” болон Онлайн лавлагаа зэрэг цахим системүүдийн дүнд нийслэлийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт боловсронгуй болж, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн үрээр нийслэл дэх төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх нэгдмэл, тогтвортой, нээлттэй тогтолцоо бүрдсэн. Бид архивын баримтат өвийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулж, олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагаандаа цахим арга хэлбэрийг өргөн ашиглах замаар Улаанбаатар хотын тухай шинэ мэдлэг бүтээх, нийслэлийн үнэт зүйл болон их хотын иргэдийн бахархлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулахыг хичээн ажиллаж байна.   Улсын нийслэл Улаанбаатар хотынхоо түүхэн уламжлал, соёлын өвийг агуулсан архивын баримтыг хадгалан хамгаалах, нөхөн баяжуулах, судлан шинжлэх, сурталчлан таниулах, үнэ цэнийг тодотгох нь нийт монголчуудын чухал үйл хэрэг тул энэ нэгэн зорилгод нэгдэн ажиллах боломж ямагт нээлттэй гэдгийг илэрхийлж, Та бүгдэд сайн сайхныг хүсье.
Холбоо барих
75105000
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гуламж, Нийслэлийн засаг захиргааны 3 байр
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
28
Сүүлийн 7 хоног:
125
Сүүлийн сар:
646
Нийт:
2261
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР