Sun Logo
Мэдээ, мэдээлэл
Бүгдийг үзэх
Бидний тухай
"Дорноговь аймгийн даланжаргалан сумын Эрүүл мэндийн төв нь 1924 онд Оцол Сансар уулын хошуунд одоогийн Даланжаргалан сум байгуулагдахад улсын бүртгэлд бүртгүүлж нэг бага эмч, нэг санитартайгаар эхлэн 100 жилийн түүхтэй үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага юм. 1974 онд 6 ортой эмнэлгийн зориулалтын байр барьж ашиглалтанд оруулсан нь одоог хүртэл ашиглагдаж байгаад 2024 онд шинээр 15 ортой эрүүл мэндийн төвийн барилга баригдаж ашиглалтанд орж эмнэлгийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэн ажилладаг. Манай багууллага нь 25 орон тоотой. Одоо 19 хүн ажиллаж байна. Хүний нөөцийн хангалт 70-80 хувьтай. Их эмч 4, бага эмч 1, НЭМА-1, сувилагч 3, лаборант 1, үйлчилгээний 9 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл мэндийн удирдлагын магистар хамгаалсан сувилагч 2, магистартай эмч 1, зэрэгтэй эмч 1, зэрэгтэй сувилагч 2, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч 1, яаралтай тусламжийн сувилагч 1, хүүхдийн сувилагч 1, сэргээн засахын сувилагч 1, вакцинатор сувилагч 2 тус тус ажиллаж байна."
Холбоо барих
99932066
Дорноговь аймгийн Даланжаргалан сум
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
33
Сүүлийн 7 хоног:
300
Сүүлийн сар:
840
Нийт:
1521
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР