Sun Logo
Бидний тухай
МАХН-ын Төв Хорооны 1968 оны 1 дүгээр сарын 553 дугаар тогтоол гарснаас хойш Дархан хотын 1 дүгээр хороололд Үйлчилгээний төвийн нэг хэсэг 500 гаруй кв/м бүхий байрыг Дархан хотын Музей байгуулахад зориулан тоноглон төхөөрөмжлөх, үзмэр цуглуулах, дэглэх ажлыг зохион байгуулжээ. Ингээд бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 1970 оны 4 дүгээр сарын 22-нд В.И.Лениний мэндэлсэний 100 жилийн ойгоор В.И.Ленин, Д.Сүхбаатарын үйл амьдралыг харуулсан, Монгол Зөвлөлтийн найрамдал, ах дүү социалист орнуудын хамтын ажиллагаа, хотын өнгөрсөн, одоо ирээдүйг харуулсан 3 танхимтай, “Найрамдал” Музей нээлтээ хийжээ. Музейн анхны даргаар НТХ-ны нарийн бичгийн дарга асан Дарамын Төмөр-Очир, анхны фондчиноор Д.Дамба, Л.Аюуш, С.Буваа, анхны тайлбарлагчаар Б.Бямбабазар, н.Баясгалан, үйлчлэгч н.Манжгаа, нягтлан бодогчоор н.Боожгой нар анхны ажилтнуудаар орж Музейн үйл ажиллагааны эхлэлийг тавьсан хэмээн байгууллагын түүхэн хуудаснаа үлджээ. 1990 оноос тус Музейн “Найрамдал” нэрийг өөрчилж Дархан хотын Музей хэмээн нэрлэж, Найрамдлын сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг үндсэнд нь халж, Түүх-Аж үйлдвэрийн, Угсаатан, Байгалийн гэсэн 3 танхимтайгаар Орон нутаг судлалын Музейн түвшинд зохион байгуулжээ. УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Дархан хотыг аймаг болгон өөрчилсөнөөр “Дархан-Уул аймгийн Музей” болон өргөжжээ. Дархан-Уул аймгийн Музей нь “Угсаатан”, “Байгаль”, “Түүх”, “Найрамдал”-ын гэсэн үзүүллэгийн 4 танхимтай, Соёлын өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, тэдгээрийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой Соёлын судалгаа, сургалт сурталчилгаа, боловсрол танин мэдэхүйн ажил үйлчилгээ эрхлэн ажиллаж байна.
Холбоо барих
99374122
Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, Үйлчилгээний Төв Б корпус Мэдээлэл хариуцах ажилтан: Б.Уранцэцэг, утас-99374122
Сошиал медиа
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
БИДНИЙ ТУХАЙ
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
ЦАХИМ СОЁЛ
СТАТИСТИК
ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ

УДИРДЛАГА

Дарьсүрэн Жамбалдорж

Дарьсүрэн Жамбалдорж

Захирал

Албан хаагчдын мэдээлэл

ТАНИЛЦУУЛГА

1

Soyombo
search

Захиргаа

Arrow Icon

Сан хөмрөг, бүртгэл мэдээллийн нэгж

Arrow Icon

Судалгаа, үзүүллэгийн нэгж

Arrow Icon

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
226
Сүүлийн 7 хоног:
323
Сүүлийн сар:
1158
Нийт:
1767
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР