Sun Logo
БОРЖИГОН ЧУУЛГЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.
БОРЖИГОН ЧУУЛГЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

✅Захиалагч: АЗДТГ 

✅Захиалагчийн техник хяналтыг: Аймгийн ГХБХБГ

✅ Гүйцэтгэгч: “Хөшиг уул”ХХК 

✅Төсөвт өртөг: 12 430 247 000 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Боржигон чуулгын барилга угсралтын ажилд захиалагчийн хяналтыг гүйцэтгэж, заавар зөвлөмж, үүрэг даалгавар өгч ажиллалаа. Одоогоор барилгын гадна дулаан, цэвэр ус, бохирын шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхдээ давхцалтай байгаа шугам сүлжээний сувагчлал, хамгаалалтыг холбогдох байгууллагын техникийн нөхцлийн дагуу норм стандартыг хангаж ажиллах. Мөн ажлыг үе шат бүрд үзүүлж, ил далд ажлын актыг тухай бүр баталгаажуулж, “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам”-ын хэрэгжилтийг хангах зэрэг үүрэг даалгаварыг өглөө.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж: 

Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Даваажаргал 

Утас: 86092266 Цахим шуудангын хаяг: govisumber@gazar.gov.mn

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
47
Сүүлийн 7 хоног:
527
Сүүлийн сар:
1311
Нийт:
1957
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР