“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ-СУРАЛЦАГЧ ТӨВТЭЙ ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН IX БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
2025-02-27

Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг, боловсролын байгууллагуудтай хамтран 2013 оноос хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах шинэлэг арга зүй, туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол практикийн бага хурлыг жил бүр зохион байгуулж ирсэн.


Бүх шатны боловсролын байгууллагын багш нар ажлын байрандаа хамтдаа тасралтгүй хөгжих, хүүхдийн хөгжлийг дэмжих, сурлагын хоцрогдлыг бууруулах, багшлах арга зүйг боловсронгуй болгон хөгжүүлэх гол арга зам болох хичээлийн судалгааг үр дүнтэй зохион байгуулах, бий болсон сайн арга зүй, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх.






Онол практикийн бага хурал зохион байгуулах: 2025 оны 4 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд, Улаанбаатар хотод

Илтгэлийн хураангуй болон дэлгэрэнгүйг 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг хүртэл цахимаар, файл хавсарган илгээх байдлаар ирүүлнэ.
Цахим бүртгэлийн холбоосыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Боловсролын ерөнхий газрын https://edu.gov.mn/, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгийн https://mals.mn/ вэб хуудаст байршуулна.

Судалгааны цар хүрээ, арга, аргачлал, хүрсэн үр дүн зэргээс хамаарч илтгэлийг үндсэн, салбар хуралдааны, ханын илтгэл гэсэн 3 хэлбэрээр хэлэлцэнэ.




Илтгэлийг дараах хоёр үе шаттай хэлэлцэнэ.
• 1-р үе шат: Мэргэжлийн комисс (экспертийн баг) тодорхой шалгуурын дагуу ирүүлсэн илтгэлүүдийг уншиж, онол практикийн бага хуралд хэлэлцэх илтгэлийг сонгоно.
• 2-р үе шат: Онол практикийн бага хуралд сонгогдсон илтгэлийг хэлэлцүүлнэ.
УДИРДАМЖТАЙ ТАНИЛЦАХ БОЛ ЭНД ДАРНА УУ.
БҮРТГҮҮЛЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ.
Холбоотой мэдээ