Sun Logo
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөв дадлыг хэвшүүлцгээе
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөв дадлыг хэвшүүлцгээе

"Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, аж ахуй нэгж, байгууллага, хуулийн этгээд, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, аюулгүй амьдрах хэв маягийг төлөвшүүлэх хүрээнд сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагийг аюулгүй байдлаа шалгах өдөр болгож, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвших уриалж байна.

Онцгой байдлын байгууллагаас http://quiz.belenbai.mn/сайтад байршуулсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэдийг хяналтын хуудсаар дамжуулан өөрийн гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, аюулгүй байдлаа шалгах боломжтой.

Хяналтын хуудсуудыг ашигласнаар та өөрийн болон байгууллагынхаа аюулгүй байдлыг анхан шатны түвшинд үнэлж, цаашид шаардлагатай арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөв дадлыг хэвшүүлцгээе.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
61
Сүүлийн 7 хоног:
205
Сүүлийн сар:
630
Нийт:
2381
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР