Sun Logo
ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН УЛСЫН ТООЛЛОГЫН КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО
ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙН УЛСЫН ТООЛЛОГЫН КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг зохион байгуулах Улсын комиссын хурал 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны хурлын танхимд боллоо. 📑 Хурлаар Соёлын сайдын 2023 оны А/317 дугаар тушаалаар батлгадсан комисын бүрэлдэхүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/253 дугаар тушаалын дагуу Улсын тооллогын удирдамжийн хугацаанд өөрчлөлт оруулж, төлөвлөгөөг шинээр боловсруулан, санал асуулга явуулж, гишүүд болон нарийн бичгийн дарга нарт тодорхой чиглэлүүдийг өглөө. Үүнд: - Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн дэд системд бүртгэгдсэн үзмэр эд өлгийн зүйлийн мэдээллийг нягтлах, хасах, актлах, бүтгэлийн дэвтэр хэвлэхэд бэлтгэх; - Салбар комисс болон тооллогод хамрагдах байгууллагуудад албан бичгээр чиглэл, удирдамж, төлөвлөгөөг хүргүүлэх; - Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын гарын авлагад шаардлагатай эрх зүйн баримт бичгийг нэмж тусгах, хэвлэлийн байгууллагад шилжүүлэх, тоолов тэмдгийг хийлгэх. Комисс нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЗГХА-Соёлын урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Үндэсний статистикийн хороо, ШУА-ийн хүрээлэн, зарим музейн төлөөлөл зэрэг 16 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тооллогод бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэгч 320 гаруй байгууллага хамрагдана.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
3
Сүүлийн 7 хоног:
81
Сүүлийн сар:
225
Нийт:
1474
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР