Sun Logo
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Раисина яриа хэлэлцээнд оролцож байна
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Раисина яриа хэлэлцээнд оролцож байна

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотноо энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй 10 дахь удаагийн “Райзина-яриа хэлэлцээ”-нд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

 

"Ард иргэд, Энх тайван, Эх дэлхий” сэдвийн хүрээнд болж буй энэхүү яриа хэлэлцээнд 125 орны Засгийн газрын гишүүн, төр, засгийн тэргүүн асан, бизнес, технологийн манлайлагчид, олон улс, аюулгүй байдал, стратеги судлаач, эрдэмтний 4000 орчим төлөөлөл оролцож байна.

 

 

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэхүү яриа хэлэлцээний хүрээнд Энэтхэг, Швед, Филиппин, Испани, Перу зэрэг улсын Гадаад харилцааны яамны удирдах албан тушаалтнуудтай уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.

 

БНЭУ-ын Засгийн газар, “Ажиглалт, судалгааны сан” хамтран 2016 оноос зохион байгуулдаг “Райзина-яриа хэлэлцээ” нь олон улсын нөхцөл байдал, аюулгүй байдлын асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлдэг яриа хэлэлцээний тавцан юм. Манай улс энэхүү яриа хэлэлцээнд Гадаад харилцааны яамны удирдах албан тушаалтны түвшинд тогтмол оролцож ирсэн болно.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
33
Сүүлийн 7 хоног:
142
Сүүлийн сар:
628
Нийт:
2175
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР