Sun Logo
МОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ЗАРЛАЛ
МОНОПОЛЫН ЭСРЭГ ГАЗРЫН 2026 ОНЫ ТӨСВИЙН  ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ЗАРЛАЛ

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу 2026 оны улсын төсвийн төслийг боловсруулахтай холбоотойгоор олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон иргэдийн төлөөллөөс санал авах нээлттэй зарлалыг хүргүүлж байна. 

Монополын эсрэг газрын үйл ажиллагаа болон төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажилд олон нийтийн саналыг тусгах зорилготой. 

 

Саналаа дараах чиглэлээр, хийж хэрэгжүүлэх ажил, санаачилга хэлбэрээр ирүүлнэ үү:

 • Монопол болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн зах зээлийн судалгааны ажлын төсөл, санаачилга;

 • Хэрэглэгчийн төлөв байдлын судалгааны ажлын төсөл, санаачилга; 

- Хэрэглэгчийн эрх ашиг хамгийн их зөрчигдөж буй салбараар 

• Гомдол, мэдээллийн бүртгэлийн систем, мэдээллийн бааз үүсгэх, цахим платформ хөгжүүлэх ажил; 

• Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил; 

Санал бичгээр хүлээн авах хугацаа

 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 

/Хавсралт маягтын дагуу санал өгөх/ 

Шуудангийн хаяг 

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Засгийн газрын 9А байр 

Цахим хаяг 

contact@ama.gov.mn 

Холбоо барих утас: 5126-3225 

Иргэн таны гаргасан санал, хэрэгжүүлэх ажлын санаачилга нь төсвийн бодлогод тусгагдах үнэтэй хувь нэмэр болох тул та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
121
Сүүлийн сар:
298
Нийт:
1114
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР