
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль-д оролцох олон улсын зочид, төлөөлөгчид болон зохион байгуулагчид, сайн дурын ажилтнуудыг байрлуулах байгууллагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна. Байршил: Улаанбаатар хот, Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр (Тайж хайрхан)-ээс 50км-ийн радиуст буюу Цонжинболдог, Тэрэлжийн орчимд байрлах зочид буудал, амралтын газар, сургуулийн дотуур байр. Байрших хугацаа: 2025 оны 08 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд; Байрлуулах хүний тоо: Олон улсын оролцогч, төлөөлөгч - 50 хүртэл; Зохион байгуулагч, сайн дурын ажилтан - 200 хүртэл. Ерөнхий шаардлага: • А: 3 ба түүнээс дээш одтой зочид буудал, амралтын газар; Б: Стандартад нийцсэн сургуулийн дотуур байр, амралтын газар, зуслангийн байр зэрэг. Үнийн санал хүлээн авах хугацаа: 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл agency.culture.gov@gmail.com хаягаар хүлээн авна. Лавлах утас: ЗГХА Соёл, урлагийн газрын мэргэжилтэн /Э. Тайшир 51-264944/-ээс лавлана уу. #Нүүдэлчин2025 #ДэлхийнСоёлынФестиваль #АялалЖуулчлалынХамтынАжиллагаа