Sun Logo
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын орох хэсэгт өнгө нэмсэн шинэ бүтээн байгуулалт — “I ❤️ ULAANKHUS” хэмээх таних тэмдэг бүхий гоёмсог байгууламжийг 2005 онд тус сумаас Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн залуус хамтран сүндэрлүүлжээ.

Энэхүү бүтээл нь нутгийн иргэд, зочид гийчдэд Улаанхус сумыг илэрхийлэх таних тэмдэг болохын зэрэгцээ орон нутгийн хөгжилд залуусын оруулж буй үнэтэй хувь нэмэр, сэтгэлийн илэрхийлэл болж байна. 

Нээлтийн арга хэмжээнд сумын удирдлагууд оролцож, төгсөгч залууст чин сэтгэлийн талархал илэрхийлэн, тэдний санаачилга, нийгмийн хариуцлагатай хандлагыг онцлон магтсан юм. 

Түүнчлэн нутгийн иргэд, залуус, ахмадууд ч хүрэлцэн ирж, баярын сэтгэлээ хуваалцсан нь арга хэмжээг илүү дотно, дулаан уур амьсгалтай болгожээ. "Эв нэгдэлтэй, элэг бүтэн нутгийн үрсийн сэтгэлийн илэрхийлэл — энэ бол бидний бэлэг" хэмээн нэгэн төгсөгч хэлсэн бол, сумын удирдлагаас "Залуусынхаа энэ сайхан сэтгэлийн бэлгийг бид үнэлэн талархаж байна. 

Ийм бүтээлч хандлага, сэтгэлийн дэм бол Улаанхусын бахархал мөн" гэж онцолсон байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
121
Сүүлийн сар:
298
Нийт:
1052
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР