Sun Logo
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий эмийн сангуудын анхааралд
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий эмийн сангуудын анхааралд

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий 2024 оны гэрээний биелэлтийг дүгнүүлсэн эмийн сангууд 2025 онд Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг байгуулна уу.

 

Үүнд:

 

  1. Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эмийн сангууд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд харьяа орон нутгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст байгууллагын захирал, эмийн сангийн эрхлэгчийн хамт биечлэн ирж, гэрээг байгуулна

     

  2. Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эмийн сангууд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд ЭМДЕГ-ын өөрийн байр, Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 202, 402 тоот өрөөнд байгууллагын захирал, эмийн сангийн эрхлэгчийн хамт биечлэн ирж, гэрээг байгуулна;

 

Мэдээлэл авах хаяг:  Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 20-р хороо, Чингисийн   өргөн чөлөө, ЭМДЕГ-ын өөрийн байр

Холбогдох утасны дугаар: 70101699, 70101116, 70101153

 

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй эмийн сангууд ЭНД ДАРЖ хуваарийн дагуу гэрээ байгуулах жагсаалттай танилцана уу.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
30
Сүүлийн 7 хоног:
170
Сүүлийн сар:
640
Нийт:
2463
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР