


Сургалтыг И Монгол академи УТҮГ болон Ерөнхий газрын эцэг эхийн зөвлөлийн гишүүд хамтран зохион байгуулсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд сурагчдад “Хиймэл оюун, ирээдүйн чиг хандлага” сэдвээр танин мэдэхүйн хичээл зааж, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа авахад дэмжлэг үзүүллээ. Мөн хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжих зорилгоор спорт зааланд гар бөмбөг, сагсан бөмбөг тоглох орчныг бүрдүүлж, 155 дугаар сургуулийн сурагчдын хийсэн бүтээгдэхүүний дээжээр дайлжээ. Тус сургалт нь хүүхдүүдийн танин мэдэхүй, хамт олонч чанарыг хөгжүүлэхээс гадна тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаанд нь зөв мэдээлэл өгөхөд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо