Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тэргүүллээ
2025-01-10

Нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын дунд зохион байгуулсан “Ажил мэргэжлийн аварга 2025” тэмцээний аваргууд тодорч, шагналаа гардан авлаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тэргүүлсэн бол дэд байрыг Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, гутгаар байрыг Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус тус эзэлсэн юм.
Мөн албан тушаалын төрөл бүрээр шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд “Гал түймэр унтраах, аврах ангийн захирагчийн төрөлд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн захирагч, ахмад Б.Нармандах, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн төрөлд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа О.Мөнхбат, Салааны захирагчийн төрөлд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Э.Лувсанням, дуудлага хүлээн авагчийн төрөлд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Н.Номин, гал сөнөөгчийн төрөлд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Г.Ганбаяр, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Ч.Доржготов нар тус тус шалгарч, бусдыгаа манлайллаа.
Холбоотой мэдээ