АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ МАРШ ТАКТИК ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ТАСАГ ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2025-03-13

"Монгол цэргийн өдөр" Зэвсэгт хүчний 104 жилийн ойн баярыг тохиолдуулан Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байнгын байрлалд эхэллээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар оролцож үг хэлэн, баг тамирчдад амжилт хүслээ.

Тус тэмцээнд Төв аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд болох Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, Зэвсэгт хүчний 334 дүгээр анги, аймгийн Онцгой байдлын газар, алба хаагчид өрсөлдөж байна.

Тэмцээн 3 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд үргэлжлэн явагдаж, шилдгүүдээ тодруулах юм.

Холбоотой мэдээ