Sun Logo
ХЭМЖИЛ ЗҮЙН СУУРЬ АСУУДЛУУД СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
ХЭМЖИЛ ЗҮЙН СУУРЬ АСУУДЛУУД СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
СХЗГ-ын төлөвлөгөөний дагуу хэмжил зүйн суурь асуудлууд сэдэвт сургалтыг 3-р сарын 11, 12-ны өдрүүдэд онлайн болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар хэмжил зүйн тухай хуулийн зорилго, бүтэц, агуулга, хуулийг дагаж гарсан дүрэм журамтай танилцаж, хэмжил зүйн суурь ойлголт, ерөнхий нэр томъёо, тодорхойлолт, хэмжил зүйн дэд бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, хэмжлийн алдаа, хэмжлийн эргэлзээг тооцоолох, Олон Улсын нэгжийн CN систем, үндсэн, уламжилсан, эмхэтгэсэн нэгжүүдийн талаарх мэдлэг олгодог юм.
Сургалтанд хэмжих хэрэгслийг импортлох, суурилуулах, засварлах, худалдах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудын инженер, техникийн ажилтнууд оролцож, нийт 80 гаруй хүн хамрагдлаа.
 
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
129
Сүүлийн 7 хоног:
594
Сүүлийн сар:
1222
Нийт:
2039
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР