Sun Logo
Албан хаагчдын орон сууц болон архивын барилгын шав тавих ёслол боллоо
Албан хаагчдын орон сууц болон архивын барилгын шав тавих ёслол боллоо
 
 
 
 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын зориулалттай барилга болон албан хаагчдад зориулсан орон сууцны барилгын шав тавих ёслол 2025 оны зургаадугаар сарын 5-ны өдөр болж өндөрлөлөө. Тус ёслолд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд, УБЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Болдхүү, газар, хэлтсийн дарга нар, ажлын хэсгийн албан хаагчид, “Буянт Шарга Констракшн” ХХК-ийн захирал Н.Болдбагана болон бусад холбогдох төлөөлөгчид оролцлоо.

Албан хаагчдад зориулсан орон сууц нь нийт 2 блок, 16 давхар бөгөөд нийт 15,660 м.кв талбайг хамрах юм. Харин архивын зориулалттай барилга нь 1,500 м.кв талбайтай, хоёр давхар (зоорийн давхартай) байхаар төлөвлөгджээ. Уг архивын барилгын нийт өртөг нь 6 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгч “Буянт Шарга Констракшн” ХХК 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж гүйцэтгэх юм. Архивын барилга болон орон сууцны барилгыг 2026 оны 4-р улиралд бүрэн дуусгаж, захиалагч талд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй барилгын ажил эхэллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
75
Сүүлийн 7 хоног:
469
Сүүлийн сар:
1372
Нийт:
2018
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР