ТУСГАЙ МЭРГЭЖЛИЙН ХИЛЧИН АХЛАГЧ БЭЛТГЭХ АНХНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
2025-05-15


Хил хамгаалах байгууллагад ажиллах хүсэлт гаргасан хугацаат цэргийн алба хаагчдад ахлагчийн мэргэжил олгох сургалтыг анх удаа амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 161 алба хаагч хамрагдаж хилчин ахлагч, дроны нисгэгч, дохиолол хяналтын ажилтан, хилчин шалгагч, хилчин жолооч гэх тусгай мэргэжлийг эзэмшиж өнөөдөр дэд ахлагч цолоо гардлаа. Сургалтын төгсөлт болон суралцагч нарт цол олгох ёслолын үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдаж Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Холбоотой мэдээ