
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны А/76 дугаар тушаалын дагуу тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас "Хяналт-шинжилгээ хийх журам", "Үнэлгээ хийх журам", "Байгууллагын үйл ажиллагаа", үр дүнг үнэлж, дүгнэх журам"-ыг хэрэгжүүлэх мэдлэг, хяналт-шинжилгээ, дотоод хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх арга зүйн мэдлэг эзэмшүүлэх сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад СУАЖЗГ-н албан хаагчид болон харьяа байгууллагын дарга, нягтлан бодогч нарын 50 гаруй албан хаагчид амжилттай хамрагдаж сертификат гардан авлаа. Сургалтыг ССАЖЗЯ-ны ХШҮДАГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл, ахлах мэргэжилтэн П.Оюунтуяа, О.Болормаа, ахлах шинжээч Ц.Алтанхуяг, шинжээч Г.Шүрэндолгор, дотоод аудитор О.Пүрэвсүх нар удирдан явууллаа. Сургалтын төгсгөлд хамрагдсан албан хаагчид сургалтын үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцан зохион байгуулагч болон нийт албан хаагчдад амжилт хүслээ.