Sun Logo
Мэдээ

1933 онд Москва хотноо болсон Олон улсын хувьсгалт театруудын олимпиадад С.Буяннэмэхийн “ХАРАНХУЙ ЗАСАГ” жүжигт тоглосон Гарамжавын Дашзэвэгийн холбогдолтой эд өлгийн зүйлсийг хүү З.Баттөмөр нь Монголын Театрын музейн сан хөмрөгт хадгалуулан хойч үедээ өвлүүлэх болсонд талархан БАТЛАМЖ олголоо. Г.Дашзэвэг нь үндэсний театрын суурийг тавьсан Ч.Раднаабазар, Ц.Гомбожав, Ц.Цэгмид, Д.Ичинхорлоо, Д.Цэрэндулам, Ё.Шаравдоо, Ч.Цэвээн, Д.Ишдулам нартай хамт ажиллаж байжээ. Музейн сан хөмрөгийг баяжуулж, нандин эд өлгийн зүйлийг судалгааны эргэлтэд оруулан, ирээдүйн судлаачдад хэрэглэгдэхүүн болгож байгаад талархлаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
60
Сүүлийн 7 хоног:
197
Сүүлийн сар:
523
Нийт:
685
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР