Sun Logo
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР,   ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ”  СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

       Төв аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэстэй хамтран “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” сэдэвт сургалт, уулзалтын арга хэмжээг зохион байгууллаа. 

       Сургалтад Эрүүл мэндийн газрын удирдлагууд, албан хаагчдын төлөөлөл, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, 26 сумын Эрүүл мэндийн дарга, нягтлан бодогч, эмийн санч, өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга, нягтлан бодогч, Эрүүл мэндийн даатгал хариуцсан эмч нар гэсэн нийт 90 хүн оролцов. 

      Сургалтаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 онд шинэчлэгдсэн 03, 04 дүгээр тогтоолыг Эрүүл мэндийн даатгалын хэлтэс танилцуулан, оролцогчдын мэдлэгийг бататгах зорилгоор бүлгийн ажил хийлгэн, ЭМДҮЗ-ийн шинэчлэгдсэн тогтоолын талаар мэдлэг олгов. Мөн арга хэмжээг хамтран зохион байгуулагч “Айвико” ХХК-ны шинэ эмийн мэдээлэл өглөө.

       Сургалтын дараа Эрүүл мэндийн төвийн дарга нартай “Сургуульд суурилсан үзлэг”-ийг эхлүүлэхээр шүд, зүрхний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг гэрээг сум, өрхийн 27 Эрүүл мэндийн төвтэй байгуулж, үзлэгийн багаж тоног төхөөрөмжийг гардуулж өгөв. Гэрээ байгуулах арга хэмжээний дараа сургалтын үндсэн оролцогч нар дээр АНЭ-ийн дарга, тасаг нэгжийн удирдлагууд, албан хаагчдын төлөөлөл 20 хүний бүрэлдэхүүнтэй багийг нэмж оролцуулан эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойн арга хэмжээний хандивын үйл ажиллагааны талаарх уулзалт зохион байгуулав.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
24
Сүүлийн 7 хоног:
118
Сүүлийн сар:
307
Нийт:
1114
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР