Sun Logo
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд

      Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор Алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг баталсан.

       Уг тогтоолд орхигдуулсан алтны шороон ордын ашиглалтын 9 тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг нэмж оруулсан тул хуулийн дагуу цуцлах үндэслэл бүрдсэн болохыг мэдэгдье.

     Дээрх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дугаар тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын дагуу нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана уу.

Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн 174 дүгээр тогтоолд

нэмж оруулсан ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн жагсаалт

д.дТусгай зөвшөөрлийн дугаарАймагСумЭзэмшигчийн нэр
1181БулганБүрэгхангайАлтандорнод монгол
2281ДарханШарын голИх-Өвөлжөө
31990ТөвСэргэлэнҮүртгоулд
43238УвсӨмнөговь, ТариаланДацантрейд
510882УвсХяргасХорикаваметалл
611860УвсТариаланДацантрейд
713421УвсТариаланДацантрейд
815506УвсХяргасБартоль
915632УвсСагилГеопро Монгол
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
104
Сүүлийн 7 хоног:
372
Сүүлийн сар:
913
Нийт:
1102
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР