Sun Logo
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ч.ГАНБАТ ЗҮҮН БҮСИЙН “СТАРТ-АПП” АРГА ХЭМЖЭЭНИЙ 2 ДАХЬ ШАТНЫ НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, ГАРААНЫ БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ ЗАЛУУЧУУДДАА АМЖИЛТ ХҮСЭВ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ч.ГАНБАТ ЗҮҮН БҮСИЙН “СТАРТ-АПП” АРГА ХЭМЖЭЭНИЙ 2 ДАХЬ ШАТНЫ НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, ГАРААНЫ БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ ЗАЛУУЧУУДДАА АМЖИЛТ ХҮСЭВ

Өнгөрсөн 7 хоногт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн гарааны бизнес хөгжүүлэх сонирхолтой 15-34 насны 15 залуучууд шинэ санаагаа бодит ажил хэрэг болгох, хөрөнгө оруулалт, маркетингийн чиглүүлэх 3 хоногийн тусгай хөтөлбөрт хамрагдсан. Өнөөдөр хөтөлбөрт хамрагдсан залуучууд бизнес төслөө танилцуулж “Шилдэг старт-апп” шалгарч хөрөнгө оруулалт авах боломжийн төлөө өрсөлдөж байна. Тус арга хэмжээний шүүгчээр Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын, Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Мягмарсүрэн, Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Ө.Бат-Амгалан, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Я.Отгон, “START-UP SPACE” сургалтын төвийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нар ажиллаж байна. “Шилдэг старт-апп” шалгаруулах арга хэмжээний явцыг эргэн мэдээлэх болно.

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
60
Сүүлийн 7 хоног:
282
Сүүлийн сар:
836
Нийт:
1477
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР