Sun Logo
ЖДҮ-ийн экспортыг нэмэгдүүлэхэд БНХАУ-тай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр /2025.03.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хоёр улсын шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцов.

 

 

Тодруулбал, Ц.Баатархүү сайд БНХАУ нь шинжлэх ухаан, мэдээллийн технологийн чиглэлд санаачилгатай, хиймэл оюуны салбарт хамгийн бага зардлаар илүү их бүтээмжийг бий болгож байгаагийн зэрэгцээ дэлхийн тавцад шинэ санаа, патентыг хамгийн олноор нь эзэмшиж, хүчирхэг улс болж буйд баяр хүргэв. 

 

Үүний зэрэгцээ, цахим худалдааны талбарт Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Alibaba-гаар дамжуулан экспортлох ажлыг эрчимжүүлж, энэ гуравдугаар сардаа багтаан хоёр талын цахим уулзалтыг зохион байгуулах асуудлыг онцлов. 

 

Мөн Монгол Улсын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд Төв аймгийн Зуунмод хотыг шинэчилж, “Хүннү” хот болгон, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн парк байгуулахаар төлөвлөж буйг хатагтай Элчин сайдад дуулгаж, БНХАУ-тай энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. 

 

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан Ц.Баатархүү сайдын саналыг нааштай хүлээн авч, цахим худалдааны салбарт хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр санал нэгдэв. 

 

Үүний зэрэгцээ хоёр улсын шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, харилцан ашигтай хамтдаа хожсон амжилтыг үзүүлж, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
132
Сүүлийн 7 хоног:
597
Сүүлийн сар:
1225
Нийт:
2039
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР