Sun Logo
Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Норовлин суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Хэнтий аймгийн Норовлин суманд тавдугаар сарын 08-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.13/ 08:00 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Норовлин, Дадал, Батноров, Хэрлэн, Баян-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн сайн дурын "Хан-Уул", “Баянгол" нөхөрлөл, "Онон-Балж" байгалийн цогцолбор газрын нийт 236 хүн, 29 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм.

Түймэрт урьдчилсан байдлаар 7300 гаруй га талбай өртсөн байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
55
Сүүлийн 7 хоног:
199
Сүүлийн сар:
624
Нийт:
2351
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР