ХӨГШИН ОРХОН ГОЛЫН АЙ САВ ГАЗРЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ.
2025-05-12

Хөгшин Орхон голын ай сав газрын онцгой хамгаалалтын бүс дэх хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 05 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгууллаа. Хөгшин Орхон голын эхээс Хашаат сумын хилийн зааг хүртэл нийт 40 км газарт тархсан хог хаягдыг цэвэрлэх ажилд сумын 20 төрийн байгууллагын нийт 300 гаруй албан хаагчид оролцож, 18 тонн хог хаягдлыг цуглуулж, сумын нэгдсэн хогийн цэгт төвлөрүүллээ. Орчны бохирдлыг бууруулахад гар бие оролцсон нийт төрийн албан хаагчиддаа халуун Талархал илэрхийлье!
Засаг даргын Тамгын газар
Холбоотой мэдээ