
ТӨВ АЙМАГ ДАХЬ СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС ХЭМЖИЛ-БҮХ ЦАГ ХУГАЦААНД, ХҮН БҮРД УРИАТАЙГААР ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан 2025 оны тавдугаар сарын 20-ны өдөр Заамар суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэв:

Баталгаажуулалтын зөвлөлийн хурлыг цахимаар зохион байгуулж, хурлын шийдвэрийн дагуу 12 үйлчилгээний чиглэлээр тохирлын гэрчилгээ олголоо. Хэлтсийн мэргэжилтнүүд байгууллагын үйл ажиллагаа, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн хяналт, сорьцын хяналт, сорилтын лабораторийн талаар сургалт, мэдээлэл өгч, нийт 52 аж ахуйн нэгж, иргэн хамрагдав.

HM-SP06 пестицидийн үлдэгдэл илрүүлэгч багажаар жимс, хүнсний ногооны 9 дээжинд 27 төрлийн үзүүлэлтээр (ХОП, ФОП, Карбаматын бүлгийн пестицид) шинжилгээ хийхэд стандартын шаардлага хангасан дүнтэй гарлаа. Спортын нөхөрсөг тэмцээнүүдийг гар бөмбөг, дартсын төрлөөр зохион байгуулж, оролцогчдын идэвхийг өрнүүлэв.
Тус арга хэмжээнд идэвхтэй оролцож, хамтран ажилласан Заамар сумын ЗДТГ болон бүх аж ахуйн нэгж, иргэддээ гүн талархал илэрхийлье.