Sun Logo
Орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг жишиг байдлаар боловсрууллаа
Орон нутгийн  гамшгаас хамгаалах төлөвлөгөөг жишиг байдлаар боловсрууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 416 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-г шинэчлэн батлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын холбогдох мэргэжилтнүүд Хэнтий аймагт тавдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ажиллаж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, төлөвлөлт, алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мөн аймаг, сум, орон нутгийн албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж, мэргэжлийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, шуурхай хариу арга хэмжээг төлөвлөх аргазүйд сургасан юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
50
Сүүлийн 7 хоног:
232
Сүүлийн сар:
682
Нийт:
1611
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР