Sun Logo
“СӨДӨТИЙН ТОЙРОМ ХАРВАА-2025” ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛЛОО
“СӨДӨТИЙН ТОЙРОМ ХАРВАА-2025” ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрханы өвөрт 2025 оны 08 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд “Сөдөтийн тойром харваа-2025” шагайн харвааны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд нийт 27 багийн 216 харваач цэц сорьсон бөгөөд хамгийн залуу харваач нь 9 настай, хамгийн ахмад харваач нь 73 настайгаар оролцсон нь онцлог байв. Нээлтийн үйл ажиллагаанд МШХХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, СМ, МУҮДМ Ш.Отгонбаяр, Аймгийн БТСГ-ын дарга Д.Алтанхуяг болон Баян-Өнжүүл сумын удирдлагууд оролцлоо. Энэ үеэр МШХХ-оос Баян-Өнжүүл сумын шагайн салбар зөвлөл болон Баян-Өнжүүл сумын харваач Б.Мяндасайханд хүндэтгэл үзүүлэв. Багийн харвааны дүн: - Тэргүүн байрт МУҮДМ, СМ Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн Аргалантын хөөвөр баг - Дэд байрт МУМ Л.Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймгийн Шонхор баг - Гутгаар байрт АГМ Б.Лувсандэндэв ахлагчтай Баян-Өнжүүл сумын Шунхлай ухаа хонгор баг - Дөтгөөр байрт АГМ Б.Мөнх-эрдэнэ ахлагчтай Дундговь аймгийн Найман баг Насанд хүрэгчдийн цуваа харваанд - Тэргүүн байрт Дорноговь аймгийн Айраг сумын харьяат МУҮДМ, СМ Т.Очирбаатар - Дэд байрт Төв аймгийн Баянхангай сумын харьяат залуу харваач Б.Буянтөгс - Гутгаар байрт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат МУХМ Б.Цэвэгдорж нар тус тус байрыг эзэллээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

 БТ-н хэлтэсийн дарга Г.Энхжин 

Холбоо барих утас: 88252105

 Цахим шуудан:enxjineenjii@gmail.com

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
60
Сүүлийн 7 хоног:
197
Сүүлийн сар:
523
Нийт:
685
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР