Sun Logo
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцох үеэрээ 2 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Субраманяам Жайшанкартай уулзав.

 

 

Уулзалтын үеэр Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, бизнес форум, соёлын арга хэмжээ зохион байгуулахаар сайд нар санал нэгдэв. Түүнчлэн Засгийн газар хоорондын комисс, Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг хамтын ажиллагааны механизмуудаар дамжуулан хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, Энэтхэгийн дэвшилтэт технологийг Монголын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх, англи хэлний багш нарыг Монголд ажиллуулах боломжийг эрэлхийлж ажиллахаар тохиролцов.

 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлсэн энэтхэгийн талд сайд Б.Батцэцэг талархлаа илэрхийлэв. Төслийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар сайд нар тохиролцов.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
149
Сүүлийн сар:
612
Нийт:
2177
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР