БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫН ҮЙЛ ЯВЦАД ХЯНАЛТ ТАВИЖ АЖИЛЛАА.

Сумын Засаг дарга Д.Батцэнгэл, ХАА-ийн тасгийн мэргэжилтэн Н.Намхайбаатар нар суманд баригдаж буй Бяслагны үйлдвэрийн ажлын явцтай танилцлаа. 👍Барилгын дотор засал чимэглэл, орчны тохижилтын ажил дуусах шатандаа явагдаж байна. Түүнчлэн тус үйлдвэрийн ажлыг 10-р сард Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. 👍Тус үйлдвэр ажиллаж эхэлснээр ажлын байр нэмэгдэхээс гадна малчид сүүгээ шууд үйлдвэрт нийлүүлэх боломж нээгдэх гэх мэт ач холбогдолтой юм. Уг барилга нь одоогоор 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй ба гадна талын тохижилт болон тоног төхөөрөмж суурилуулах ажил үлдсэн байна.


Холбоотой мэдээ