
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.23 дахь хэсэгт заасны дагуу сайн дураар даатгуулагч малчны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувь буюу 45 540 төгрөгийг улсын төсвөөс сар бүр хариуцан төлж байна. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн үлдэх 50 хувь буюу 45 540 төгрөг, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 1 хувь буюу 7920 төгрөг, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 1 хувь буюу 7920 төгрөг, нийт 61 380 төгрөгийг малчин өөрөө хариуцан төлнө. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш орлогоос шимтгэл төлж буй малчны хувьд мөн 45 540 төгрөгийг төр хариуцаж, үлдэх хэсгийг тухайн малчин өөрөө хариуцан төлнө.
