
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ "ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨЛ"-ӨӨС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Батлан хамгаалахын яамны "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөл", "Ёс зүйн дэд хороо"-ноос Батлан хамгаалахын Төв архивын бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгууллаа. Батлан хамгаалах салбарын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, сахилга, дэг журмыг сахиулах, хууль ёсыг дээдэлсэн хариуцлагатай үйл ажиллагааны соёлыг төлөвшүүлэх замаар офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын ёс зүйн хэм хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Ёс зүй ба, ёс суртахуун” сэдвээр БХЯ-ны Ёс зүйн дэд хорооны дарга, хурандаа Т.Мөнхбаяр, "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр БХЯ-ны "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөл"-ийн Нарийн бичгийн дарга Л.Ганзориг нар тус тус лекц уншиж, нийт бие бүрэлдэхүүнд мэдээлэл өглөө.

